Тодруулга: Э.Бат-Үүл даргын 70 саяын “мөрөөдлийн” усан хөшиг таван жилийн дараа...
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-08

Арслантай гүүрний усан хөшгийг Э.Бат-Үүл даргын үед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор “Хан-Урсгал” хэмээх компани хийж гүйцэтгэсэн. Энэ ажилд даруй 70 сая төгрөгийг зарцуулсан гэдэг. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс ийм усан хөшиг хийхэд 27 сая төгрөг хангалттай гэдгийг хэлсэн.

Өнгөрсөн жил уг усан хөшгийн буулгаж, турубонуудыг нь сольж, олон өнгөтэй болгосон. Тэр хавийн иргэдээс асуухад энэ бүтээн байгуулалт хийгдсэн цагаасаа хойш ажилласан нь ховор, зүгээр л “үзмэр” шиг тоосондоо дарагдаад байж байдаг гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн хот тохижилтынхон усан хөшигнийхөө турубонуудыг угааж өнгийн сэргээж буйтай тааралдсан юм. Асуухад ажиллуулах болоод л биднээр цэвэрлүүлж байгаа байлгүй дээ гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Уг нь “Хан-Урсгал” гэх нэртэй компани анх “Сэлбэ” голоос шугам татаж усан хөшгийг ажиллуулна хэмээж байсан. Гэтэл “Сэлбэ” гол ширэгчихсэн. Ус татах ямар ч боломжгүй “шалбааг” шиг болчихсон байна шүү дээ. Одоо хаанаас шугам татаж энэ усан хөшгийг ажиллуулах вэ? Ажиллуулахгүй бол арчилж зүлгэх хэрэг байна уу? Э.Бат-Үүл даргын 70 сая “мөрөөдлийн” усан хөшиг буух эзэн, буцах хаяггүй он жилийг үдсээр...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.217.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.