Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед хэрэгжүүлэх 2 дахь багц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Үйл явдал
/
2020-05-07

Хүүхдийн мөнгийг 10 дугаар сарын 1 хүртэл 100 мянга болгож, малчин өрхөд кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед хэрэгжүүлэх 2 дахь багц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Үүнд:

 

  • 0-18 насны хүүхэд бүрт энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл буюу 6 сарын хугацаанд 100 мянган төгрөг олгоно. Энэ 7 хоногт багтаан хүүхдийн мөнгөн дээр нь зөрүү 70 мянган төгрөг нэмж олгоно.
  • Хүнсний талоны хэмжээг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 2 дахин нэмэгдүүлнэ. Том хүн 16 мянга, хүүхэд 8000 төгрөгийн талон авдаг байсан нь тус бүр 2 дахин нэмэгдэнэ.
  • Нийгмийн халамжийн тэтгэврийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянга болгов. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, одой, тэжээгчээ алдсан өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх багтана.
  • Малчин өрхөд кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.