Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулжээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-09

Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаах эрсдэлтэй гэж үзэн хар жагсаалтад багтаасан гэдгээ албан ёсоор зарлалаа. Коронавирусийн цар тахлаас үүдэн бий болсон нөхцөл байдлаас шалтгаалж хатуу хяналт шалгалтыг аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх аж. Мөнгө угаах эрсдэлтэй орнуудын жагсаалтад өмнө нь 16 улс багтаж байсан. Харин шинэчилсэн жагсаалтаар 22 улс болж нэмэгджээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 7-нд Европын комисс Панам, Багамын арлууд, Маврикий, Барбадос, Ботсван, Камбож, Гана, Ямайка, Монгол, Мьянмар, Никарагуа болон Зимбабве зэрэг улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа учир тус холбооны “санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлж буй улсууд”-ын хар жагсаалтдаа нэмжээ. Ингэснээр банк, санхүү болон татварын байгууллагуудын зүгээс эдгээр улстай харилцаж буй үйлчлүүлэгчидтэй анхаарал болгоомжтой харилцах үүрэг хүлээж байгаа юм. Мөн шинээр жагсаалтад нэмэгдсэн улсууд Европын холбооноос  санхүүжилт авахыг хориглох аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.