2017 онд БНХАУ-д 843000 хүний аминд хүрсэн тахал
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-09

Дэлхийд дээр буй чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дөрөвний нэгээс илүү хувь нь буюу 114 сая нь БНХАУ-д амьдардаг. 2045 он гэхэд энэ тоо 183 саяд хүрэх төлөвтэй байна. Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээг ихэсдэг тул зүрхний өвчин болон цус харвалт үүсгэж цаашлаад энэ нь үхэлд хүргэдэг.

БНХАУ-ын Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдсэн үхлийн аюултай коронавирус нь энэ оны эхнээс дэлхийн анхаарлыг татаад буй. Эрүүл мэндийн ажилтнууд коронавирусийн халдвар энэ оны сүүл гэхэд намжина хэмээн таамаглаж байгаа. Гэтэл  сүүлийн хэдэн арван жилд огцом нэмэгдэж, цаашлаад үхэлд хүргэж болохуйц өөр архаг өвчин байгаа нь чихрийн шижин аж.

Чихрийн шижин яагаад БНХАУ-д түгээмэл байна вэ?

Чихрийн шижин өвчнийг өвлөж авах боломжтой. Мөн чихрийн шижин өвчин нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаар өдөөгддөг байна. Өөх тос, калори, холестерин ихтэй хоол хүнс нь таргалалтад үүсгэж энэ нь цаашлаад чихрийн шижин болдог.

Чихрийн шижин өвчний бүх тохиолдлын 95 орчим хувь нь хоёр зүйлээс шалтгаалдаг гэж БНХАУ-ын эм үйлдвэрлэгч Хуа Медицин компанийн гүйцэтгэх захирал Др Ли Чен хэллээ.

БНХАУ-д эрчимтэй тархаж буй чихрийн шижингийн тархалт нь хурдацтай хөгжиж буй эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой гэж үздэг байна. Мөн Ченийн хэлснээр тус улсад тулгамдсан нэг асуудал бол өвчний оношлогоо аж. Дэлхий даяар оношилгооны түвшин 50 орчим хувьтай байдаг бол Хятадад хүмүүсийн 39 хувь нь л оношоо мэддэг ажээ.

Эх сурвалж: scmp.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.