Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-05-09

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 кластер, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн томилгоот удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Дадлага сургуулилтаар цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.255.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.