Цар тахлын үеийн Ялалтын баяр
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-10

ОХУ аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байна. Том хэмжээний баяр, арга хэмжээ тэмдэглэхийг хорьсон учир  тэд Ялалтын баярыг онлайнаар зохион байгуулж, гэрээсээ гаралгүйгээр баярын уур амьсгалыг мэдрэх боломжтой болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, Александерын цэцэрлэгт байх цэргүүдийн булшинд цэцэг тавьж, баяр хүргэжээ.

Энэ жилийн Ялалтын баярын жагсаалыг ердийнхөөс илүү өргөн хүрээнд хийх ёстой байсан ч цар тахлын улмаас болж хойшлогджээ. Гэсэн ч цэргийн баярын ёслолын шоуг энэ жил Оросын 47 хотод зохион байгуулагдах бөгөөд 600 орчим онгоц, нисдэг тэрэг оролцоно.

Хүн бүхэн өвөг дээдсийнхээ зураг, тэдний түүхэн зургийг бичлэг хэлбэрээр байрлуулж, холбооны сувгууд, метро, галт тэрэгний дэлгэц зэрэгт онлайн хэлбэрээр цацаж байна.

Мөн Дипломат төлөөлөгчийн газруудаас гадаадад зохион байгуулах Ялалтын 75 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийг онлайн хэлбэрээр зохион байгуулна гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.