Н.Учрал гишүүн: Хийгдэхгүй байгаа ажлыг нь хийхийн төлөө явах ёстой
Үйл явдал
/
2020-05-12

Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны сургууль цэцэрлэгийн цогцолбор энэ оны 9 дүгээр сард хүүхэд багачуудаа хүлээн авна.

Москва хороолол орчимд сургууль, цэцэрлэггүй байсаар өдийг хүрлээ. Нийт 15 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 960 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил өнгөрсөн 4-р сард бүрэн дуусч ашиглалтанд ороход бэлэн боллоо.


Улсын Их хурлын гишүүдийг аж ахуйн ажил хийлээ, СӨХ-ийн ажил хийлээ гэж их шүүмжилдэг. Тэнд ард иргэд маань амьдардаг учраас анхаарахаас өөр арга байхгүй. Болохгүй байгаа ажлыг нь болгохын төлөө, хийгдэхгүй байгаа ажлыг нь хийхийн төлөө явах ёстой.

Өнгөрсөн хугацаанд СХД-ийн 18,19-р хорооны 12 орон сууцны дээврийн их засварын ажлыг хийж дуусгажээ. Энэ хэсгийн байрууд ихэнхи нь хуучны байрууд учраас дээврээс ус гоождог, дулаан алдагдал ихтэй гээд олон асуудлыг дагуулж байсан. Ямар ч байсан эдгээр асуудлыг улс, нийслэл, орон нутгийн төсөвт суулгуулан шийдвэрлэлээ...

 

Камержуулалт болон гэрэлтүүлгийн ажил нэн чухал ажлуудын нэг зүй ёсоор байсаар ирсэн. Камержуулалт, гэрэлтүүлэг хомс байдлаас үүдэн оройн цагаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрддэг. Энэ байдлыг үгүй хийхийн тулд өнгөрсөн хугацаанд камержуулалт болон гэрэлтүүлгийн дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлхи 2.4 км автозам нээгдсэнээр Саппоро, Драгон төвийн Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг бууруулж, төвлөрлийг саарууллаа. Уг замаар өдөрт 1800 орчим автомашин, 6800 орчим иргэд тогтмол зорчдог гэсэн тооцоо бий.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.