1918 онд 50 сая хүний аминд хүрсэн Испани ханиад
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-12

Дэлхийн өнцөг булан бүрт тархаж 50 сая гаруй хүний аминд хүрсэн 1918 оны “Испанийн ханиад”-ны цар тахлыг коронавирусийн халдвартай харьцуулах нь аюултай. Ковид-19 бол цоо шинэ өвчин. Нас харгалзахгүй халдварлаж тархдаг. Гэтэл 1918 онд гарсан дэлхийг хамарсан “Испани ханиад” нь 20-30 насныханд хүчтэй тархаж байжээ. Английн эрүүл мэндийн байгууллага “Испани ханиад”-ыг судалж үзэхэд 1918 оны намар өвчний хоёр дахь давалгаа эхэлж, эхнийхээс хамаагүй илүү аюул тарьсан гэдгийг судалгааны үр дүн баталж буйг хэлжээ.

Вирусийн анхны тохиолдлыг 1918 оны тавдугаар сард зарлажээ. Энэ үед Британид дайн болж байв. Засгийн газар дайн болж буй учир энэ ханиад олон хүнд халдахгүй хэмээн таамаглаж байжээ. Гэтэл  вирус олон тооны цэргийн анги бааз, үйлдвэрүүд, автобус, галт тэргэнд яваа хүмүүст маш хурдацтайгаар тархаж байсан хэмээн Хааны анагаах ухааны нийгэмлэгийн Сэр Артур Ньюшолме 1919 онд мэдээлж байжээ. 1918 оны долдугаар сард тэрээр олон нийтэд санамж бичиг хүргүүлж, хүмүүсийг өвчтэй бол гэртээ үлдэж, том цугларалтаас зайлсхийхийг зөвлөж байсан ч Засгийн газраас түүнийг ийнхүү санамж бичиг тараахыг хориглож байжээ.

Вирусийн анхны тохиолдол Испанид бүртгэгдээгүй. Гэсэн ч тэнд уг вирусаас болж нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн учир вирус Испани улсаас халдварлаж эхэлсэн гэх таамаглалыг олон нийт дэвшүүлж эхэлсэн ажээ.

1918 онд уушгины хатгалгаа, ханиад томуу зэрэг өвчнийг эмчлэх антибиотик гараагүй байсан. Тиймээс эмнэлгүүд тархалтыг зогсоох боломжгүй болж ачааллаа дийлэхээ байжээ. Халдварын тархалтыг зогсоох зорилгоор театр, бүжгийн танхим, кино театр, сүм хийдийг хааж, хот, суурин газруудын гудамжийг ариутгаж, зарим хүмүүс өдөр тутамдаа амны хаалт зүүж байв.

1918 оны тахал улс орнуудад хурдацтай тархсаар байв. Засгийн газрууд хүн амаа хамгаалах бодлого баримталж байсан бөгөөд тэдний хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээ харилцан адилгүй байв. АНУ-ын зарим мужууд  хорио цээрийн дэглэм тогтоож, зарим нь амны хаалтыг заавал зүүх шийдвэр гаргаж байжээ. Кино театр, театр болон бусад зугаа цэнгэлийн газруудыг орон даяар хаажээ.

Гэхдээ АНУ-ын олон хотод, ялангуяа мөргөл үйлдэх газруудад олон нийтийн цугларалтаас урьдчилан сэргийлэх боломжгүй болж эхэлжээ.

Тахлын төгсгөл үед Британид амиа алдсан хүний тоо 228,000 байжээ. Энэ нь хүн амын дөрөвний нэг нь байжээ.

Эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.2.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.