С.Баяр: Үнэн зөвөөр шийдээсэй билээ гэж итгэж найдаж явна
Үйл явдал
/
2020-05-12

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.11/ 09.00 цагт эхэлсэн.

Ерөнхий сайд асан С.Баяр “Шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлэг болж байна. Хууль бус мөнгө олгох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэх хэргээр намайг 60 хоног хорьсон. Гэтэл шүүх хурал болохоос өмнө энэ тогтоолоо хүчингүй болгочихсон. Олон түмэнд ойлгуулахдаа энэ хэд нийлээд, гэрээ байгуулахдаа Засгийн газрын сайд нартайгаа нийлээд мафи болчихсон юм шиг ойлголт төрүүлчихсэн. Гэмт бүлэг байгуулсан гэсэн тогтоолоо хүчингүй болгочихоод гэмт бүлэг байгаа юм шиг өнөөдөр хүртэл энэ шүүхийн өрөөнд 7,8  хүнийг цуг байлгаад байж болохгүй л дээ. Тэгэхээр зүйлчлэлээ зөв гаргаачээ гэсэн хүсэлт тавьсан.

2015 онд Дубайн гэрээг байгуулсан гэж дуулсан. Тэр үед би сул иргэн байсан. Би энд байгаа зарим хүмүүсийг бол танихгүй.

Улсад олон тэрбумын хохирол учруулсан гээд байгаа. Гэтэл яг ийм хохирол учируулсан гэх хохирол байхгүй. Хохирогчгүй хэрэг болоод байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилох хэрэгтэй.

Бас нотлох баримтын асуудлууд байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Петровисийн шатахууныг зах зээлийн ханшаас өндөр үнээр, хэрэгцээнээс илүү ихийг шахсан гэж хэлж байна. Хоёр компани шатахуун нийлүүлэх яг ямар гэрээ байгуулсан гэдгийг шалгахад маш амархан. Шалгаад үзвэл аль 2002 оноос Оюутолгой тэднийхээс шатахуунаа авсан юм билээ. Гэх мэтийн олон асуудал байна. Энэ олон асуудлуудыг шүүх шийдэх байх.

Үнэн зөвөөр шийдээсэй билээ гэж итгэж найдаж явна. Гэм буруутай нь ногтлогдвол ял хүлээхэд бэлэн байна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.