Тавантолгой-Зүүнбаянгийн эхний 21 км төмөр замыг угсарлаа
Үйл явдал
/
2020-05-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс 05 дугаар сарын 09, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна. Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын 4 бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.184.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.