Хиймэл оюун ухаан багшийг орлох уу?
Нийтлэл
/
2020-05-12

21-р зуунд амьдралын чанарт өөрчлөлт гарч байна. Тэгэхээр бид өөрсдөөсөө:

"-Технологийн боломжийг ашиглах ур чадвартай байна уу, үгүй юу?" гэж асууя.

Өнөөдрийн ур чадвар маргаашийн ажлын байранд тохирохгүй цаг үе ирж байна.
2020 онд 1-р ангид орох хүүхэд 2040 онд ямар мэргэжил эзэмшсэн, ямар ажлын байранд ажиллах вэ?
Бид үүнд ямар бэлтгэлтэй байна вэ?

Ажлын байр хиймэл оюун ухаанд шилжиж байна. Жишээ нь, үйлдвэр үйлчилгээний газар, аж үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбар, мөн нийгмийн харилцааны ихэнх салбар ЦАХИМ боллоо. Цаашлаад, одоо байгаа 7 сая орчим ажлын байр үгүй болж, 26 сая ажлын байр шинээр бий болж, 850 сая хүн зайлшгүй шинэ ур чадварт суралцах шаардлагатай байна гэсэн судалгаа байна./Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд/

Иймд, ирээдүйн ажил эрхлэлт, хүнд шаардлагатай ур чадварыг хүүхдэдээ бий болгох шаардлага бидний өмнө тулгараад байна.

Хиймэл оюун ухаан багшийг орлоно гэхээр роботууд хичээл заана гэж ойлгодог. Гэтэл, робот бол хиймэл оюун ухааны зөвхөн нэг төрөл бөгөөд хиймэл оюун ухааны бусад олон хэлбэр өргөн хэрэглэгддэг. Хиймэл оюун ухаанаар сурагчдын сургалтын үзүүлэлтийг их хэмжээний тоон өгөгдлийг ялгаж, ангилан хадгалж, дүгнэн шинжилж байна. Ингэснээр суралцагчийн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.