“Хүний хөгжлийн ордон”-д хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон зургаан төрийн бус байгууллага ажиллаж байна
Үйл явдал
/
2020-05-13

 Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул хорооллын 5 дугаар эгнээнд улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүний хөгжлийн ордон”-ы нээлт боллоо.

Дорнод аймаг өнгөрсөн жилүүдэд хүний хөгжлийн асуудлыг тэргүүнд тавин чухалчилж ирсэн бөгөөд энэхүү бодлогын хүрээнд "Хүний хөгжлийн ордон" сүндэрлэн босоод байна.

Ордон баригдсанаар аймгийн нийт хүн ам, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, ахмадууд руу чиглэсэн нийгэм, халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл хүмүүжил, спорт зэрэг олон талт цогц үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Хүний хөгжлийн ордны “А” байранд

1 ДҮГЭЭР ДАВХАРТ:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар
-“Сэтгэлийн сод уянга” ТТБ
-Нийгмийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажилтан
-Бариа заслын төв
-Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Дорнод аймаг дахь салбар

2 ДУГААР ДАВХАРТ
-Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх танхим

3 ДУГААР ДАВХАРТ
-Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын захиргаа

4 ДҮГЭЭР ДАВХАРТ
-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Start Up төв
-Кафе
-Аймгийн Ахмадын хороо
-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дорнод аймгийн зөвлөл
-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл

“Б” БАЙРАНД
-Биеийн тамирын танхим
-Ахмадын чөлөөт цагийн төв тус тус байрлаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.