Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүнд эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-13

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гарсан. Дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ийнхүү эдгэрсэн хүний тоо 15 болж байна. Ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Тухайн иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байна. Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.