Казино хочит Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгаас дахин сонгогдох уу?
Үйл явдал
/
2020-05-13

Түүний тухай товч намтар

Дуламдоржийн Тогтохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын унаган хүүхэд. Тэрээр Цагдаагийн дээд сургуулийг Хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Өвөрхангай аймгийн   Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас сонгогдон ажиллаж байна.

2016- 2020 онд тойрогтоо хийсэн ажлын тайлан

  • Өвөрхангай аймагт “Усан спорт бүхий залуучуудын ордон” барьж 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтанд оруулна.
  • 928 хүүхдийн багтаамжтай Ерөнхий боловсролын 5-р сургууль барьж ашиглалтанд оруулсан.
  • ЕБ-ын 1-р сургуульд 1,1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай орчин үеийн шийдэл бүхий спорт заалыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өглөө.
  • Багуудад багийн төв байр барьж ашиглалтанд оруулсан.

 

МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт ажилласан байдал

 

  • МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн дүнгээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шудрага, шатлан дэвших зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох” бүлэг сэдвийг судлаж, санал хүсэлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
  • МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Орон нутгийн түвшинд улс төрийн намаараа талцан хэт улс төржих байдлыг зогсоож, нутгын удирдлагын зарчмийг бэхжүүлэх сэдвийг судалж, санал, хүсэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
  • Му-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үндсэн асуудлаар Улс төрийн намуудтай зөвлөлдөх ажлын хэсэг
  • МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зүйл, заалтыг судлах ажлын хэсгийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэсэг.

Казино хочит Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгаас дахин сонгогдох уу?

Түүний тухай 2020 оны 1 сарын 17-18 өдрүүдэд Австрали улсын Сидней хотод казино тоглож байсан гэж баримттай мэдээ цацагдсан юм. Тэрээр энэ үйлдлээ “Би казино тоглоогүй. Зүгээр л сонирхож үзэх гээд орсон юм”хэмээх тайлбарласан. Төрд ажиллаж байгаа хэн боловч гадаадад мөрийтэй тоглож болохгүй, хэрвээ тоголсон тохиолдолд ажлаас нь чөлөөлөх журмыг Засгийн газраас гаргасан юм. Гэсэн хэдий ч тэрээр одоо хэрнэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд түүнийг Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулж өгсөнийхөө төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан хэргээр АТГ-аас шалгасан. Одоо харин тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдөхөөр горилж явна. Түүнийг Өвөрхангай аймгийн иргэд өөрсдийн төлөөлөн төрд ажиллах хүнээр дахин сонгох болов уу?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.85.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.