Гоа, Хубли мужаас 128 ламхай, 162 бусад иргэд энэ сарын 18-нд Шинэ Делид цугларч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх юм
Үйл явдал
/
2020-05-13

УОК тавдугаар сарын 11-нд хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Тусгай нислэгийг “МИАТ” компани энэ сарын 18-нд Шинэ Дели, мөн сарын 30-ны хавьцаа Гоа руу үйлдэхээр тогтсон байна хэмээн Энэтхэг дэх Монголын ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ. 

Тусгай үүргийн нислэгт Гоа-гаас зорчих бага насны 128 ламхай, тэдний асран халамжлагч нар болон Хубли, Гоад суралцдаг хоёр иргэнээс бусад 162 хүн энэ сарын 18-ны өдөр Шинэ Делид ирсэн байх шаардлагатай гэв. 

Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй юм байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлт өгсөн иргэдийг “СOVID19”-ийн шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байхыг ЭСЯ-наас сануулж буй юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.