Архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавалгааг гэрээсээ хэвлэн ашиглах боломжтой
Үйл явдал
/
2020-05-13

Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо даатгуулагчийн холбогдох архивын лавлагаа, мэдээллийг солилцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн энэ үйлчилгээний үр шимийг 24754 иргэн хүртэж, мөн тооны архивын баримтыг цахимаар авчээ.

Архивын лавлагаанаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагааг даатгуулагч, ажил олгогч нар өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой. Ажил олгогч, даатгуулагчид энэ оны 04 дүгээр сарын байдлаар ТҮЦ машинаас 991 840 удаа, Даатгуулагчид зориулсан цахим хуудсаар  109 265 удаагийн давтамжтай лавлагаа авч цаг, зардлаа хэмнэжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.