Коронавирус: Москва хотод сүүлийн 24 цагийн дотор 55 хүн нас баржээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-13

Москва хотод сүүлийн 24 цагийн дотор коронавирус болон бусад өвчний улмаас 55 хүн нас барсан хэмээн  Коронавирусийн эсрэг төвөөс даваа гарагт мэдээлэв. Ийнхүү ОХУ-ын нийслэл Москва хотод нийт коронавирусийн халдвар авсан 1179 хүн нас баржээ.

ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын зүгээс иргэддээ ямар нэгэн вирус, ханиадны шинж тэмдэг илэрвэл гэртээ үлдэж, эмчид хандах ёстой. Өөрөө эмчлэхгүй байх гэсэн зөвлөмжийг өгч байна.

Цар тахал эхэлснээс хойш дэлхий дээр дөрвөн сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 280,000 орчим хүн нас баржээ. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар ОХУ-д 221,344 халдварын тохиолдол бүртгэгдэж, 39,801 хүн эдгэрч, 2,900 хүн нас баржээ.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.