Гурвын тоо ээлтэй Ж.Батбаясгалан хаана нэр дэвших вэ?
Үйл явдал
/
2020-05-13

Өөрийгөө  гурвын тоонд ээлтэй хэмээдэг Ж.Батбаясгалан нь 2003 онд гуравдугаар курсдээ гурван байгууллагын шилдэг оюутанаар шалгарч байсан. Их сургуулийнхаа оюутны зөвлөлийн гурав дахь даргаар сонгогдож, Монголын оюутны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр гурван жил ажилласан. 11 сарын 3-ны өдөр Зэвсэгт хүчний бэлтгэл Дэслэгч цол хүртсэн. Гуравдугаар сард эхнэртэйгээ танилцсан хоёр хүүхэдтэй. Аав М.Жанцан нь улсын хариуцлагатай ажилд томилогдсон учир гэр бүлийн хамт Москва хотод амьдарч байгаад 3 дугаар ангидаа эх орондоо ирсэн. Ийм болохоор тэрээр өөрийгөө гурвын тоонд ээлтэй хэмээн тодотгодог биз ээ.  Ж.Батбаясгалан нь МУИС-ийг Хуульч мэргэжлээр төгссөн. УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний туслах, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, МУ-ын Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр тус тус ажилласан. 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдон Нийслэлиййн засаг даргын орлогчоор ажиллаж байна. Тэрээр Нийслэлийн ЗД-ын орлогчоор ажиллахдаа Налайх, Багахангай дүүрэгт шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авч, иргэддээ үйлчилж эхэлсэн төдийгүй  нийслэлийн төсвийн хөрөнгөөр улс, нийслэлийн 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолыг нэмэгдүүлэн, иж бүрэн тохижуулсан. Нийслэлийн 18 эмнэлгийн гадна тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан. Мөн 60 жилийн насжилттай Яармагийн гүүрийг засаж, өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгасан гээд нилээдгүй олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Гурвын тоонд ээлтэй гэх  Ж.Батбаясгаланг нэр цэвэр, хийсэн ажил ихтэй МАН-ын чадварлаг залуу боловсон хүчин хэмээн иргэд ам сайтай байгаа юм. Тэгвэл гурвын тоонд ээлтэй Ж.Батбаясгалан 2020 оны УИХ сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж байна. Тэгвэл Ж.Батбаясгалан Баянгол дүүргээс дахин өрсөлдөх үү?. Эсвэл...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.