ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авсан Чингис хаан одонт П.Батчимэг
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-13

П.Батчимэг нь 2008, 2012, 2016 онд  НИТХ-д  Хан-Уул дүүргээс нэр дэвшиж гурав дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Түүний ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан зүтгэхийн зэрэгцээ намын гишүүнийхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болон ажиллаж буйг нь үнэлэн өнгөрсөн онд АН-ын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагнасан.

П.Батчимэг нь Г.Батхүү агсаны дүү. Түүний хамаарал бүхий ААН ЖДҮХС-гаас зээл авсан. 2017 оны наймдугаар сард Бат ган агро ХХК ЖДҮХС-гаас 500,000,000 төгрөгийн зээл авсан. Дээрх зээл авсан компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батган транс ХХК юм. Батган транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Г.Батхүү агсаны хүү Б.Ганхөлөг юм. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн хариуцлагатай албан хаагч ЖДҮХС-аас зээл авсан байна.

П.Батчимэг нь Орос хэлний багшийн дээд сургууль, Удирдлагын академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Москвагийн их сургуулийн Гадаад хэлний дээд сургууль, Австрали улсын Latrob-ийн их сургуулийг тус тус төгссөн. НИТХ-ын төлөөлөгчөөс гадна нийслэлийн ардчилсан намын дэд дарга, Дорнод аймгийн ардчилсан намын дарга зэрэг сонгуульт алба хашдаг.

2020 оны УИХ-ын сонгуульд тэрээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилож дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна. Мөн түүний ах Г.Батхүү агсаны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт нэр дэвшихээр зэхэж буй талаар бид өмнө нь мэдээллэсэн. Гурван ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон Хан-Уул дүүргийнх нь түүнийг УИХ-д сонгох болов уу...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.