Египет улсад даваа гарагт 346 коронавирусийн халдвар шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 10000-д хүрчээ. Үүнээс 533 хүн амиа алдсан хэмээн Египетийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Халед Мегахед мэдэгдлээ. Мөн тэрээр “Сүүлийн 24 цагийн дотор 97 өвчтөн эмнэлгээс гарснаар эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо 2172 болсон. Египет улсад гарч буй коронавирусийн бүх тохиолдолд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу" шаардлагатай эмнэлгийн тусламж аван ажиллаж байгааг” цохон тэмдэглэв.
Египет улс даяар үргэлжилж буй Рамадан сарын эцэс хүртэл коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор улсын хэмжээнд шөнийн цагаар ажиллаж буй цагдаагийн албан хаагчдын ажиллах цагийг дахин 15 хоног сунгажээ. Мөн Египет улсын засгийн газар сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд хаалттай байсан зарим үйлчилгээ, оффисыг дахин нээж, коронавирусийн эсрэг тусгаарлалтыг бага багаар суллаж байгаа аж.
Эх сурвалж: xinhuanet.com
-
21 цаг 27 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин