Завханаас АН-ын ГУРАВ-ын хэн хэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бол...
Үйл явдал
/
2020-05-13

2020 оны УИХ-ын сонгууль дөхөж намууд нэр дэвшигчид ээ зарлах гэж байна. Тэгвэл энэ оны сонгуульд Завхан аймагт  АН-аас УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан нар нэр дэвшихээр горилж байна. Гэхдээ энэ удаа хоёр гишүүн нь боломжоо хадгалж үлдэх болов уу гэцгээж байгаа юм.

Я.Санжмятавын хувьд УИХ-ын дэд дарга, нам дотроо хэнтэй ч учраа ололцчихдог. З.Нарантуяа нь намынхаа дэд дарга төдийгүй эмэгтэйчүүдийн квот гээчээр хамгийн түрүүнд нэр дэвших боломжтой. Я.Санжмятав нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Түүний хувьд тойрогтоо Их-Уул суманд соёлын төв шинээр ашиглалтанд оруулан хүлээлгэн өгсөн. Мөн Тэлмэн сумаас Улиастай хүртэлх 67 км замыг хатуу хучилттай зам болгох ажлыг эхлүүлсэн. Мөн тухайн замын тендерийн ажлыг охиныхоо компанид авч өгсөн гэх хэл ам бий болсон. Нутгийн иргэд түүнийг тийм ч тааламжтай хүлээж авдаггүй юм.  

Харин З.Нарантуяа гишүүний хувьд мөн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул гэгддэг. Түүний хувьд  “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар тус тус ажилласан. Тэрээр тойрогтоо ажиллахдаа Завхан аймгийн сум бүрт хүрч хэрэгцээтэй байгаа барилга, бүтээн байгуулалт, эмнэлэгийн яаралтай тусламж, түргэний тэрэг гэх мэт асуудлуудыг шийдэж ажилласан. Мөн З.Нарантуяагийн УИХ-д сонгогдсон жил түүний нөхөр Ч.Содномцэрэн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан.

УИХ-ын хоёр гишүүнтэй өрсөлдөхөөр горилж буй аймгийн засаг дарга Д.Батсайхан. Д. Батсайхан нь мөн Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Тэрээр “Хаан” банк, “Төрийн банк”-ны захирал, Завхан аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан туршлагатай. Завхан аймагт хийсэн олон ажилтай хүн гэж нутгийнхан нь түүнийг ярьдаг. Завхан аймагт энэ гурвын хэн нь мултарч үлдэх вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.