Ж.Амарсанаа: Генетикийн технологийг Монгол улсад нутагшуулах төслийг судалж байна
Үйл явдал
/
2020-05-13

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа генетикийн технологийг Монгол улсад нутагшуулах төслийг судалж буй тухайгаа ярилаа. Учир нь манай улс генетикийн асуудалтай нүүр тулгарсан гэв. Үүний баталгаа нь мэндэлж буй хүүхдүүдийн эмгэг, төрөлхийн өвчлөл ихсэж буйтай холбоотой байх магадлал өндөр аж. Иймд тус салбарыг өөр улсад хөгжүүлэхээс илүү эх орондоо нутагшуулах цаг нь ирсэн бөгөөд төсөв мөнгөний хувьд өртөг их ч, зайлшгүй шаардлагатай байна гэв. Тэрбээр өмнө нь Дорноговь аймаг болон коровирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хот руу явах хүсэлтийг өгч байсан ч, улсын онцгой комиссоос тоймтой хариу өгөөгүй байсаар нөхцөл байдал сайжирсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.