“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажил удахгүй эхлэнэ
Үйл явдал
/
2020-05-14

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авах ажлыг эхлүүллээ. Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийг дуустал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс цахимаар санал авах юм.

28 иргэн, аж ахуй нэгж уралдаанд оролцон бүтээлээ ирүүлсэн бөгөөд үүнээс олон нийтийн саналаар шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, эцсийн хувилбарыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх аж. Улмаар 2021 онд багтааж доорх бүтээлүүдийн нэг нь "Урт цагаан" үйлчилгээний төвийн суурин дээр сүндэрлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.