Испани улсын хамгийн өндөр настай эмэгтэй гэж тооцогддог 113 настай Мария Браньяс гэх эмэгтэй коронавирусаар өвчилсөн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Мария Браньяс нь гуравдугаар сард Испани улс хөл хорио тогтоосны дараа коронавирусийн халдвар авсан гэж оношлогджээ. Түүнд шинж тэмдэг бага илэрсэн учир хэдэн долоо хоногийн турш тусгаарлалтад байсны дараа эдгэрчээ.
Мария Браньясын эдгэсэн шалтгааныг 1918 оны Испани ханиад, 1936-1939 оны хооронд болсон Испанийн Иргэний дайны үеийг туулж өнгөрсөнтэй холбон тайлбарлаж байна.
"Одоо түүний бие сайн байна. Тэр яриж, тайлбарлаж, аливаа зүйлийг эргэцүүлэн бодохыг хүсч байна. Тэр дахин зүгээр боллоо" гэж түүний охин твиттертээ жиргэжээ.
1907 онд Мексикт төрсөн тэрбээр хоёр жилийн дараа Сан-Франциско руу нүүж, Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Каталан мужийн Жирона хотод Сэтгүүлч аавынхаа хамтаар амьдарч байжээ. Тэрээр гурван хүүхдээ өсгөсөн. Тэдний нэг нь саяхан 86 нас хүржээ.
Эх сурвалж: bbc.com
-
21 цаг 18 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин