Хан-Уул дүүрэгт өрсөлдөх Шинэ намын шинэхэн гишүүд
Үйл явдал
/
2020-05-14

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам байгуулан, Төрийн ордонд сүр дуулиантайгаар намын их хурлаа хийж байсан. Тэгвэл Шинэ нам СЕХ-ноос сонгуульд оролцох батламжаа гардан авч 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намын гишүүдээ танилцууллаа. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд голчлон нэр дэвшиж байгаа юм. “МАН-АН” бүлэглэлийг ялахын төлөө бүлэглэлээс Монгол төрийг салгахын төлөө, өнгөрсөн 30 жилийн завхралыг зогсоож, шинэ Монгол Улсыг бүтээхийн төлөө гэсэн уриатай Шинэ нам Хан-Уул дүүрэгт “МАН-АН” бүлэглэлийн эсрэг ямар ямар гишүүдээ өрсөлдүүлж байна вэ?

УИХ-ын гишүүн Шинэ намын төв зөвлөлийн дарга Л.Болд. Түүний хувьд ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. АН-аас 2008, 2012, 2016, оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Л.Болд гишүүн намаасаа гарах болсон шалтгаанаа ингэж тайлбарласан. “Би хуулийн маш  тодорхой заалтад үндэслэн УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг УИХ-ын дарга руу явуулахгүй гэж байна. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна.  Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээв. Тэгвэл Л.Болд 2020 оны сонгуульд байгуулсан “Шинэ” намаасаа Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон.

Шинэ намын гишүүн Э. Түвшин нь  Эдийн засач мэргэжилтэй.  Тэрээр Хан-Уул дүүргийн ЗД-ын орлогчоор ажилладаг. 2013 - Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай залуу юм.

 

Лхагвадоржийн Ариунаа нь одоогийн Екатеринбург хотын Уралын Их сургууль төгссөн. ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр,  Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй. Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Орос, Англи, Герман хэлтэй. Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүн. 2016 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Щвейцарын хөгжлийн агентлаг “Төвлөрөлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөлд дотоодын зөвлөхөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.