"Казиночин асан" гэгдэх дэд сайд тендерчин нэрээр намтараа нэмсэн үү?
Үйл явдал
/
2020-05-14

2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “добро”-гаа авсан гэгдэж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг eguur.mn дэлгэв.

Энд дарж уншина уу

Төрөөс төрсөн тендерчиний нэг гэх нэр зүүсэн түүний талаар Baabar.mn нийтлэлч Оргилмаа "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан талаар "Ёс зүйн ДЕЛО №1: Банк дампууртал казинодсон нь" нийтлэлдээ баримтыг хавсаргаж нийтлэжээ.

 

Энд дарж уншина уу


Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа түүний талаарх таагүй баримт ар араасаа гарсаар байна. Иймд улсад 20 жил ажилласан гэх арвин намтартай дэд сайдын хувьд тэдгээр мэдээлэлд тайлбар хийх л үлдлээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.