Баянхонгор аймгийн шилдэг татвар төлөгчид тодорлоо
Үйл явдал
/
2020-05-09

2019 онд орон нутагт татвар төлөлтөөрөө тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар шагналыг гардууллаа.

Шилдэг татвар төлөгчөөр "Наранмандал Энтерпрайзес" ХХК, "Шаргалжуут" рашаан сувилал, "Майхан цахир" ХХК нар тус тус шалгарчээ. Эдгээр ХХК-иуд улс болон орон нутгийн төсөвт 900 гаруй сая төгрөгийг төвлөрүүлэн ажилласан байна.

Хуулийн хүрээнд татвараа үнэнч шударгаар төлж, орон нутгийн хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалт хийсэн шилдэг татвар төлөгчдөд баяр хүргэж амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.