ДЭМБ: Коронавирус хэзээ ч устахгүй байх магадлалтай
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-15

Коронавирус "хэзээ ч устахгүй" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав. Өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр ДЭМБ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын онцгой байдлын захирал доктор Майк Райан: Коронавирус хэзээ алга болох эсэх нь урьдчилан таамаглах аргагүй зүйл. Коронавирусийн эсрэг вакцин гарган авсан ч вирусийн тархалтыг хянах нь асар их хүчин чармайлт шаардсан ажил” гэдгийг хэлэв.

Дэлхий даяар бараг 300,000 хүн коронавирусаар нас барж, 4.3 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 100 гаруй лабораторид хийж, туршиж байна. Коронавирусийн эсрэг вакцин гарсан ч  уг вирус бидний дунд оршсоор байх болно гэдгийг ДЭМБ анхааруулав.

Эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.