Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд тус намаас нэг ч нэр дэвшигчийг албан ёсоор тодруулаагүй байгааг хэллээ.
Тавдугаар сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах юм байна.
Харин өнөөдөр, маргааш хоёр бүх аймаг, нийслэлийн дунд шатны байгууллагууд саналаа ирүүлнэ. Мөн сонгон шалгаруулах хороо нэр дэвшигчдийн ерөнхий дүгнэлтийг гаргана. Түүний дараа нэр дэвшигчдийн нэрс тодорхой болно гэдгийг хэлсэн юм.
Харин санхүүжилтийн талаар тэрбээр “АН санхүүгийн ил тод нээлттэй байдлыг уриалж, манлайлж, уриалж, ил тод зарласан. Үүний төлөө буруу зөрүү ойлголт төрүүлэх шаардлагагүй. Үндэсний аудитын газраас сонгуульд нэр дэвшиж буй нэг хүнд ногдох зардлыг үлгэрчлэн гаргасан. Дунджаар 400-800 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Манай нам мөн тооцож үзээд, 100 сая төгрөгийн татварыг ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол УИХ-д нэр дэвших эрх биш. Төлөөллийн төв байгууллагаас тогтоосон хэмжээг гишүүд төлж байна” гэлээ.
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин