Хөлөнбуйр сум 2019 онд гурван амжилтын эзэд боллоо
Үйл явдал
/
2020-05-15

Төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 онд аймагтаа ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлан ажилласан сум, баг шалгарсан байна.

Хөлөнбуйр сум 2019 оны ажил, бүлээрээ аймагтаа ХОЁРДУГААР байранд,

Баян-Уул баг нь Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих болзолт уралдааны шалгуурыг хангасан тул “СУМЫН ТӨВИЙН ТЭРГҮҮНИЙ БАГ”,

Ерөнхий боловсролын сургууль нь аймгийн Төрийн албан хаагчдын сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээг идэвх санаачилгатай зохион байгуулж албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар тус тус шалгарлаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хөлөнбуйр суманд ажиллаж өөрийн биеэр батламж, мөнгөн шагналыг эздэд нь гардуулан өгч, халуун баяр хүргэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.