ТҮЦ машинаас авдаг бүх төрлийн лавлагааг иргэд гар утас, компьютерээс хэвлэн авах боломжтой болж байна
Үйл явдал
/
2020-05-16

Төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл, Ухаалаг Баянхонгор хөтөлбөрийн хүрээнд Төрийн байгууллагын мэдээлэл солилцооны ХУР систем /түц машинаас гардаг бүх лавлагаа/, Иргэн танилт нэвтрэлтийн ДАН системийн үйлчилгээг иргэд утаснаас болон компьютерээс хэвлэж авах боломжтой болж байна. Тус хэвлэн авсан бланк нь улсын хэмжээнд хаана ч хүчин төгөлдөр ашиглагдах юм байна.

Уг ажлыг Баянхонгор аймгийн хүрээнд нэвтрүүлэх сургалт мэдээллийг Засгийн газар, Мэдээлэл шуудан харилцаа, холбоо технологийн газраас сумдын тамгын газрын үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хийж байна. Энэ үеэр бүх сумдад тус бүр 5 сая төгрөгийн үнэ бүхий /нийт 100 сая/ операторуудын ашиглах тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. Иргэн гар утас, компьютерээс тус лавлагааг авч чадаагүй үедээ сумынхаа үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хандан хурууны хээгээ уншуулаад хүссэн 54 төрлийн лавлагаа /цаашдаа 185 хүртэл/ авч болох юм.

Ингэснээр төрийн үйлчилгээ цахимруу үндсэндээ шилжиж иргэдэд цаг хугацаа, зардал хэмнэх олон давуу тал үүсэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.252.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.