Африкд коронавирусийн тохиолдол 72000-д хүрлээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-16

Африкийн орнуудад коронавирусийн тохиолдлын тоо 72,379-д хүрээд байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Африк тивийн бүс нутгийн газар мэдэгдэв.

Африкд сүүлийн 24 цагийн байдлаар нийт 3253 тохиолдолд бүртгэгдэж, 2480 нас баралт бүртгэгджээ.

Өмнөд Африкт коронавирусийн өвчлөл хамгийн өндөр буюу 12,074 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсад нас баралтын тоо 219-д хүрсэн байна. Египетэд 10,431 хүн халдвар авсан. Алжир улсад 6,253 тохиолдол бүртгэгдэж, 522 хүн нас барсан. Мароккод 6466 коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 188 хүн нас барсан байна.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.