Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймагт тодорхойгүй хугацаагаар зам хаалаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-16

Өнөөдөр болон маргааш хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ гэж Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж, гамшгийн дохио өгч байна.

Сүхбаатар аймаг тавдугаар сарын 15-ны 08.00 цагаас эхлэн 17-ныг хүртэл зам хаасан. Дундговь аймгийн Засаг дарга тавдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга тавдугаар сарын 14-нд захирамж гаргаж, тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас эхлэн зам давааг тодорхойгүй хугацаагаар хаасныг зарлаж байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.