Тодруулга: Хүүхдийн 100 мянган төгрөг иргэдийн худалдан авах чадварт нөлөөлсөн үү...
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-16

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий дахинд болон манай улсад хөл хорионы дэглэм тогтоосон. Үүнийг дагаад цар тахлыг дагасан эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Уг хямралд дан ялангуяа хувиараа бизнес эрхлэгчид хамгийн ихээр өртөж буй талаар бид өмнө сурвалжилсан. Томоохон худалдааны төв, захуудад лангуу түрээслэн худалдаа хийж буй иргэдийн хувьд түрээсийн хөнгөлөлтөд хамрагдсан ч  сарын түрээсээ дөнгөн данган төлж байна. Түрээсээ төлөөд цаана нь ямар нэгэн ашиг гарахгүй байна гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар эрс буурсныг харуулж буй юм.

Тэгвэл саяхан Засгийн газраас уг эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг энэ сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн эсэхийг тодрууллаа.

Баянзүрх худалдааны төвийн хүнсний лангууны худалдагч н.Гэрэл:

-Хөл хорио тогтоосноос хойш орлого бүрэн зогсчихсон байсан. Саяхан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Энэ сарын 30 мянгөн төгрөгийг олгочихсон байсан шүү дээ. Тэгээд энэ сард 70 мянган төгрөг нөхөн олгосон. 70 мянган төгрөг нөхөн олгож эхэлсэн өдрөөс эхлэн хүмүүс өргөн нэр төрлийн хүнсийн бараа бүтээгдэхүүнийг авах нь ихсэж, манай энэ хавиар хөл хөдөлгөөн арай их болсон.

Баянзүрх худалдааны төвийн махны худалдаачид:

-Махны худалдаа бараг л 100 хувь зогсчихсон байсан. Өдөрт бараг л мах зарж чадалгүй орой гэртээ харьж байсан бол сүүлийн хэд хоног хоосонгүй л харьж байна. Энэ нь хүүхдийн мөнгийн 100 мянган төгрөг болгож, энэ сарын нөхөн олговор 70 мянган төгрөгийг тарааж эхэлсэнтэй холбоотой гэж бодож байна.

Хүүхдийн мөнгийн 100 мянган төгрөг болгосон нь иргэдийн амьжиргаанд ийнхүү нөлөөлжээ. Мөн худалдаа эрхлэгчид хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгө, халамжийн мөнгө зэрэг сар болгоны тэтгэмжүүд орохоор хүмүүсийн худалдан авах чадвар илт сайжирч буй нь мэдэгддэг гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.