60 ТЭРБУМЫНХАНД боломж олгосонгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-16

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны улстөрийн сонгуульд өөрийн багаа бүрдүүлж орохоо амласан. Тэрбээр МАН-ыг 26-тай цөөнх байхад нь олонх болгож, улмаар өөрийг нь намын дарга болгосон зарим гишүүдээсээ нүүрээ буруулж эхэлжээ. Тухайлбал 60 тэрбумын гэх тодотголтой М.Энхболдын талынханд 2020 онд боломж олгохгүй байхаар тогтжээ.

Гэмт хэрэгт холбогдсон болон намын нэр хүнд унагасан, дүрмийн бус тоглолт хийсэн, эсрэг ажилласан, улстөрд хэт олон жил суусан зэрэг шалтгаанаар Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, гавьяат эдийн засагч Ч.Улаан Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир,  гавьяат багш Д.Оюунхорол, манлай уяач М.Энхболд болон Д.Хаянхярваа, М.Билэгт, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, М.Оюунчимэг нарын зэрэг 20 гаруй гишүүдийг дэмжшүүлэхгүй байхаар тохирсон байна. Тэдний оронд Ж.Чинбүрэн, О.Одбаяр, Г.Амартүвшин гэсэн шинэ хүмүүсийг урьж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.