ЖДҮ-чин Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Шадар сайд Ө.Энхтүвшин, Ц.Гарамжав нар НЭР ДЭВШИХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-17

МАН-ын Бага хурал өнөөдөр /2020.05.16/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Яг одоо Бага хурлыг түр завсарлуулаад байгаа юм. Хурлыг завсарлуулахаас өмнө Бага хурлын 21 гишүүнийг намын ажилд идэвхтэй оролцоогүй, намын дүрэм зөрчсөн, хариуцлага алдсан гэх үндэслэлээр хассан.

Энэ удаагийн хурлаар ирэх сонгуульд намаа төлөөлж оролцох нэр дэвшигчдээ тодруулах юм. Тэгвэл УИХ-ын дөрвөн гишүүн энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин нар бусдадаа боломж олгож, нэрээ татсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.