О.Баасанхүү ОРХОНООС нэр дэвшиж өрсөлдөнө гэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-17

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 15 дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд 400 гаруй гишүүн оролцож байгаа бөгөөд цахимаар хуралдаж байгаа юм. Тэд нэр дэвшигчдээ намынхаа дотоод журмын хүрээнд тодруулахаас гадна гишүүд цахимаар саналаа өгөх аж. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Миний хувьд Орхон аймаг буюу Эрдэнэт хотод нэр дэвших хүсэлтээ өгсөн. Намын Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдэх байх гэж бодож байна. Хэр шударга явагддаг эсэхийг одоо л харах гэж байна. Учир нь, би анх удаа хуралд оролцож байна" гэх тайлбарыг өглөө. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.