ЭрдэнэОчирын Содномжамц гэгч эрхэм нэлээд эртнээс Баянхонгор аймгийг гороолж, уул овоонд мөргөж, нутгийнхаа сайхныг биширч явсан. Түүнийг МАН-аас нэр дэвших нь хэмээн өнөөдрийг хүртэл тооцоолж байсан ч талаар болжээ. Тэрбээр Сонгуулийн хуулийн дагуу намын нэр дэвшигчид тодрох торгон мөчтэй уралдан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус намаас Баяхонготрт аймагт нэр дэвших мандатаа Н.Энхбаяраас өвөртөлжээ.
ЭМШУҮИС-ийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг улстөрийн албан тушаал хашиж байх хугацаандаа тэрбээр МАН-ын гишүүн байсан юм. Тэрбээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын гаралтай улстөрч юм. Түүний аав Эрдэнэ-Очир нь нэгдэл, нийгмийн үед Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн билээ.
Тэрбээр ийнхүү аавынхаа улстөрийн амьдралыг үргэлжлүүлэхээр МАХН-аас нэр дэвшиж магадгүй нь. Хэрэв нэр дэвшвэл МАН-ын гурван горлигчийн саналыг хуваах, Д.Мөнх-Эрдэнэтэй өрсөлдөх “хүчтэй лидер” байх нь гарцаагүй юм.
Тэрбээр өөрийн сошиал хуудастаа 2003 онд элсэж байсан МАХН-ынхаа гишүүнчлэлийг сэргээж батлахаа гардан авлаа хэмээн бичиж МАХН-ын 2003 болон 2020 оны батлахаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар нарын хамт зургаа оруулжээ.
-
20 цаг 11 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин