М.Билэгт: Баянхонгорчууддаа баярлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-18

2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин, төрийн түшээгээр сонгогдсон гишүүдийн нэг нь М.Билэгт. МАН-ын Бага хурал өчигдөр хуралдан нэр дэвшигчдээ тодруулахдаа энэ удаагийн сонгуульд түүний оронд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг сойхоор болсон.

УИХ-ын гишүүн М.Билэгт цахим хуудсандаа “Хонгор нутгийн зон олныхоо төлөөллийн ардчилалыг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүнээр сонгож, төр түшилцэх итгэл хүлээлгэсэн Баянхонгорчууддаа баярлалаа. Төрийн эрх барих дээд байгууллагад хууль тогтоох, бодлого тодорхойлох, тойргийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хариуцлагатай, чин сэтгэлийн зүгээс ажиллалаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.