М.Тулгат: З.Энхболд шиг "ЯНХАН"-г лидер гэдэггүй юм. Тэр бол ХУЛГАЙЧ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-18

АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө ил цагаан илэрхийлж, дэнчингийн мөнгөө тушаагаад байсан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатад энэ удаад мандат олдсонгүй. Олдсонгу гэж, түүний мандатыг Зи дарга нь дээрэмдээд авчихсан юм. Харин энэ зүйлийн тухай НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цахим хуудсандаа “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ.  “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг, тойрог дамжсан янханг лидер гэх үү. 
Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либериал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” гэжээ.

Сонирхуулахад, эдийн засагч Л.Наранбаатар “Хишиг Арвин Индустриал” компанийг З.Энхболдтой холбоотой хэмээн онцолж, М.Тулгатыг тус байгууллагаас улс төрд зориудаар бэлдсэн гэж мэдэгдэж байсан юм.

М.Тулгат энэ оны гуравдугаар сарын 17-нд манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.173.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.