“Шорон” Ц.Нямдорж, “Оймс” О.Баасанхүү, “Хиншүү” С.Ганбаатар гурвын хэн ЯЛАХ вэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-19

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль товлосон хуулийн хугацаандаа болно. Сонгуульд оролцох 15 нам, 4 эсвэл нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж дуусгалаа. Энэ удаагийн сонгуульд хамгийн ширүүн өрсөлдөөн Орхон аймаг, Эрдэнэт хотод явагдах нь...

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт эрх баригч намаас Монгол Улсын дархан түшээ, Гавьяат хуульч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж, тус аймгийн Засаг дарга бөгөөд Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл нар нэр дэвших мандатаа намынхаа бага хурлаас халааслаад амжлаа. Энэ тойрогт аймгийн Засаг дарга Д.Батлут ялалт байгуулах бүрэн боломжтой. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгаа сайн удирдаж Монгол улсын шилдэг аймгаар гурван удаа манлайлуулж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, ажлын байрыг олноор бий болгож, ажилгүй иргэдийг ажилтай болгож, ажилгүйдлээс бүрэн салгасан гавьяатай, МАН-ын шилдэг залуу боловсон хүчин юм. Энэ үзүүлэлт, хийсэн ажлын үр дүн, ард олны дэмжлэгээр тэрбээр ногоон гэрлээр ялалт байгуулна. Харин Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч хадагтай Б.Оюунгэрэлийн хувьд энэ нутагт төдийлөн танигдаагүй, нэр хүнд муутай, хүрээлэл багатай, тойргоо услаж, олны анхааралд өртөж чадаагүй учраас ЯЛАХ БОЛОМЖГҮЙ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд улстөрд хангалттай удсан учраас түүнийг зайгаа тавьж, залуучуудад боломж олгох ёстой хэмээн намынхан нь үздэг. Улмаар Хан-Уул дүүрэгт нэр дэвшвэл халз “үзэлцэнэ” хэмээн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр амлаж аваад байгаа ч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Орхон аймаг руу зугтаж, мөнгөтэй, шахаа, тохироо хийх боломжтой тойргийг эзэрхийлжээ. Түүнийг хуулийн байгууллагыг олон жил толгойлж, монгол улсыг шоронжуулсан хэмээн АН-ынхан ярьдаг. Өөрөө ч шоронгийн стандартыг сайжруулж шинэчилж чадсан, орондоо шоронгийн хууль зассан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрдэнэт үйлдвэрт хүүгийнхээ бизнесийн тендерийг шахаж их хэмжээний ашиг олсон гэдгээр нь түүнийг эсэргүүцэгч олон буй. Энэ мэт унаж буй нэр хүндтэй Ц.Нямдорж сайд ЯЛАХ МАГАДЛАЛ тун бага болоод буй. Настай хүнийг зүгээр явуулах дургүй байгаа гол өрсөлдөгч нь АН-аас нэр дэвших эрхээ авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрбээр “Ц.Нямдорж сайдыг Орхонд нэр дэвшиж байгаад баяртай байна. Хэн нь илүүг харуулна” хэмээн амлаж аваад буй. Угаас таарамж, харилцаа муутай хоёр нөхөр нэг тойрогт багтсан нь ширүүнхэн өрсөлдөөн үүсэх гол бай болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Эрдэнэт хотоос хоёр ч удаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож, энэ нутгийнханы итгэлийг даагаад амжсан нэгэн. Мөн түүнчлэн Эрдэнэт хотод сүмийнхэн элбэг тул сүлжээ, суурь сайтай байгаа. Өөрийн хүнээ, гар хөлөө, дэмжигчдээ сайн байршуулж чадсан. Улмаар тойрогтоо сайн ажиллаж, ажлынхаа тайланг гаргаж, сонгогчдоосоо “кок” аваад амжсан. Хүчтэй байгаа. Саяхан Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн нь түүний хувьд давуу тал болохыг ч үгүйсгэхгүй юм.

Энэ хоёр эрхмийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан “Босоо” хэмээх С.Ганбаатар юм. Тэрбээр 2012-2016 оны парламентад буюу АН-ын Засгийн газрын үед Дархан-Уул аймгаас сонгогдож байсан нэгэн. Баянхонгор аймгийн гаралтай тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч, сайн улстөрч гэдгээ батлаж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай эн зэрэгцэхүйч авсан саналаас нь харж болно.

Тэрбээр гудамжнаас  олонд танигдаж, ярих, илтгэх урлагаар түний тархийг угааж сурсан нэгэн. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч байхдаа Засаг төрийг зад шүүмжилж, цалин хангамжийг нэмүүлж чадсан гавьяатай нэгэн. Монголын улстөрийн гуравдахь хүчин болсон МАХН-ын дэд даргын албан тушаалыг хашдаг билээ.

Дээрх гурван нэр дэвшигчээс хэн ЯЛАХ НЬ тун сонирхолтой юм. Аль ялсан нь Эрдэнэтэд гол тоглолтыг үргэлжлүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.