Коронавирус: Пакистанд халдварын тохиолдол 40000-ыг давжээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-19

Пакистан улсад коронавирусийн тохиолдол 40151-д хүрч, 873 хүн нас барсан хэмээн Пакистан улсын Эрүүл мэндийн яам ням гаригт мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн дотор нийт 1352 тохиолдол бүртгэгдэж, 39 хүн нас барсан. Нийтдээ 27937 хүн эмчлүүлж байна.  Үүнээс 11341 хүн бүрэн эдгэрсэн.

Тус улсын өмнөд хэсгийн Синд мужид халдварын тохиолдол хамгийн их буюу 15590 тохиолдол, зүүн Пенджаб мужид 14584 тохиолдол бүртгэгдээд байна. Баруун хойд хэсгийн Хайбер Пахтунхва мужид 5847 тохиолдол бүртгэгдэж 305 хүн нас баржээ.

Пакистан улсын засгийн газар тавдугаар сарын есний өдрөөс эхлэн хөл хориог бага багаар сулруулж эдийн засгаа дэмжиж эхэлсэн байна. Ингэхдээ ард иргэд болон үйл ажиллагаагаа дахин эхлүүлж буй үйлдвэрүүд тархалтаас зайлсхийхийн тулд стандарт журмыг сахин ажиллах аж. Мөн Пакистан улсын Иргэний нисэхийн газар дотоод нислэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн үргэлжлүүлж, олон улсын нислэгийн үйл ажиллагааг түр зогсоож, тавдугаар сарын 31 хүртэл сунгахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: xinhuanet.com/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.45.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.