Д.Нямхүү: Дөрвөн хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 140 боллоо
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-19

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрэн гарч дараагийн хяналт руу шилжлээ. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 40, 45 хоног эмчлэгдсэн. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 87 хүнд шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнд илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 140 боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутнууд байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.