Улсын баатар Э.Бат-Үүл, Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын ХЭН НЬ ХЭНТИЙД ӨНГӨЛӨХ бол...
Нийтлэл
/
2020-05-19

2020 оны УИХ-ын сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Намууд эцсийн байдлаар нэр дэвшигчид ээ зарлаад буй.Мөн энэ үеэр хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл " АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ”  гэж мэдэгдэж байлаа. Твиттер хуудсаараа ч гэсэн "Зи-г зайлуул гэж сануулсан байх аа" хэмээн "агсарч" байсан тэрбээр гэнэт бодлоо өөрчилж МАН-ын дарга У.Хүрэлсүхийг сонгуульд өрсөлдөж шудрага шүүхээр шүүлгэхийг уриалан дуудсан. Тэгвэл нэр дэвшигчдийн эцсийн байдлаар МАН-аас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар АН-аас Ж.Оюунбаатар, Э.Бат-Үүл, Т.Пүрэвхатан нар нэр дэвшихээр болоод байна. Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн долоон удаагийн сонгуульд АН-д ч, МАН-д ч итгэл үзүүлж байсан түүхтэй. Гэхдээ сүүлийн хэдэн сонгуульд МАН-д илүү итгэл үзүүлсэн.

2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт МАН-ын намаас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх нь өмнө нь   Хэнтий аймгаас УИХ-ын сонгуульд хоёр удаа сонгогдож байсан. Гэвч түүнийг тойрогтоо ажиллах нь бүү хэл тойрогоо эргээгүй гэж нутгийн хүмүүс ам муутай байдаг. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг хувь хүнийх нь хувьд “ханилж яваа нөхрөө хутгалдаггүй мужик”-ны эр хүн гэж дүгнэдэг. Тэгвэл түүнийг “дуэльд” дуудсан Хотын дарга асан Улсын баатар Э.Бат-үүл мөн Хэнтий аймгийн гаралтай хүн. Сайн эцгийн хүү түүнийг Хэнтий аймгийхан өмнө нь итгэл хүлээлгэн УИХ-д сонгогдсон удаатай. Түүний хувьд 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон ажиллаж байсан. Мөн хотын даргаар ажиллаж байхдаа “УБ смарт карт”, “Арслантай гүүрний усан хөшиг” гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. АТГ-т хүү Б.Чулуудайн хамт шалгагдаж байсан тэрээр нам дотроо түнжин муудаж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг доромжилсон хэргээр шүүхэд дуудагдсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийнхан мужик эр хүнийг сонгох уу? эсвэл сайн аавын хүү, Улсын баатарыг сонгох уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.2.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.