Б.Батцэцэг дэд сайд М.Билэгт гишүүний ажлыг үргэлжлүүлэхээр Баянхонгорт дэвшлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-20

МАН-ын бага хурлаар УИХ-ын 20 гаруй гишүүд 2020 оны сонгуульд шинэ залуу лидерүүддээ боломж олгож байр сууриа тавьж өгсөн билээ. Баянхонгор аймгийн хувьд УИХ-ийн гишүүн М.Билэгтийн ажлыг үргэлжлүүлэхээр Гадаад Харилцааны дэд Сайд Батмөнхийн Батцэцэг нэр дэвшихээр болсон байна. Ийнхүү Монгол Ардын Намаас Баянхонгор аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Элдэв-Очир, Гадаад Харилцааны дэд Сайд Б.Батцэцэг нар улсын их хурлын сонгуульд нэр дэвшихээр болжээ.

1973 оны 12 дугаар сарын 09-нд Баянхонгор аймагт төрсөн

Төгссөн сургууль:

1996 онд                   МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль

2000 онд                   Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

2005 онд                   Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус

төгссөн

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй

Ажлын туршлага:

1996-2005 онд         “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал

2005-2007 онд         Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн

Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2007-2015 онд         “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

2010-2011 онд         Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2011-2012 онд         Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны

хэлтсийн дарга

2015-2016 онд         Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх

2016 оноос               Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна

Гадаад хэлний мэдлэг: Англи, орос хэлний мэдлэгтэй

Гэр бүлийн байдал: Нөхөр, 3 хүүхэдтэй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.