Хувийн цэцэрлэгийн ард нуугдсан хувьсах зардлын бизнес
Үйл явдал
/
2020-05-20

“Төрийн мөнгө бол даргын мөнгө” гэдэг ойлголт Монголын төрд ажиллагсдын тархинд суусан байдаг бололтой. Үүний нэг болох хувийн цэцэрлэг гэдгийн ард хувьсах зардлын бизнес нуугдаад олон жил болж байгаа юм. Уг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зааж өгсөн. Эдгээрийн нэг буюу 16.7-д “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооноос цалингаа хасуулсан хувийн цэцэрлэгийн багш нарын цалинг буюу хувьсах зардлыг бүтэн олгохыг шаардан жагсаж байна. Нийслэлийн хэмжээнд 540 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явагддагаас 5,000 багш,25 мянга орчим хүүхэд хамрагддаг. Хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг төрөөс нэгдүгээр сараас хүчээр зогсоосон ч багш нар цахимаар хүүхдүүддээ хичээл орон,зөвлөгөө өгч явж байсан хэмээн ярьлаа

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Хөгжил цэцэрлэгийн эрхлэгч Оюунчимэгээс тодрууллаа

  • Танайх хувьсах зардал гэж хэдэн төгрөг авдаг вэ?
  • За ерөнхийдөө хувьсах зардал гэж сарынхаа хүүхдээс хамаарч авдаг. Нэг хүүхдийн 89700 төгрөг бодогдож орж ирдэг. Covid19 холбогдуулаад хөл тогтоосон. Сүүлийн хоёр, гурав, дөрөвдүгээр сар бол нэг сарын санхүүжилтээр бодогдож орж ирсэн.
  • Танайх сургалтын төлбөр нэг хүүхдээс хэдэн төгрөг авдаг вэ?
  • Сургалтын төлбөр нэг хүүхдээс сарын 300-400 мянган төгрөг авдаг.
  • Танайх төлбөрөө ямар хугацаатай авдаг юм бэ? Жилээр авдаггүй юм уу?
  • Манайх жилээр нь авдаггүй. Сар сардаа авдаг. Авахдаа сарын сүүлээр авдаг.
  • Хувьсах зардалаар ажилчид аа цалинжуулдаг. Тэгвэл сургалтын төлбөрөөр бусад зардалаа төлөөд явахад хангалттай хуримтлал үүсэх юм биш үү?
  • Хувьсах зардалаар ажилчдын цалингийн 70-80 хувь нь орж ирдэг. Харин сургалтын төлбөрөөр бусад урсгал зардалаа төлөөд явдаг.
  • Одоо гарч байгаа хүндрэл?
  • Ер нь багш нар хоёр, гурав, дөрөвдүгээр сард тавьсан хувьсах зардалаар 60 хувийн цалин авсан. Одоо таван, зургаа, долоо, найман сар гээд дөрвөн сар ажилчид маань ямар цалингүй байна гэхээр нэг хүний ард гурван хүн байна. 4800 гаруй багш нар ажиллаж байна. Энэ болгоны ард байгаа гэр бүлийн тооцохоор 10000 гаруй хүний эрх ашгийн асуудал яригдаж байна.
  • Та нарын шаардлагыг хэрхэн шийдэж өгнө гэсэн бэ?
  • Бид нар өнөөдөр цуглаан хийгээгүй. Хүргүүлсэн албан бичгийнхээ хариуг авахаар цугласан. Манай тэргүүдэд гурав дахь өдрийн чуулганаар хэлэлцэнэ гэсэн хариу ирүүлсэн байна. Бас хэсэг тэргүүд маань Боловсролын сайдтай уулзахаар сая явлаа.
  • Цар тахалаас болоод Улсын төсөв тодорхой хэмжээний хүндрэлд орсон. Хувь хүн, албан байгууллага гээд хэрэндээ  улсдаа мөнгө хандивлаж байна шүүд ээ. Энэ үед ийм асуудлаар шаардлага хүргүүлж байна. Энэ талаар таны бодол?
  • Эдийн засаг хүнд байгаа гэхдээ. Энэ хувьсах зардал Жилийн эхэнд бүтэн жилээрээ төсөвлөгдчихсөн байдаг. Манай цэцэрлэг жилд хамрагддаг хүүхдийнхээ тоог явуулаад тэндээсээ санхүүжилт үүсээд сар сардаа авдаг. Зарим сард ханиад, томуу гээд хүүхэд бага ирэх үед төсөвлөгдсөн мөнгөнөөсөө танагдаж орж ирдэг. Тэгэхээр цаана нь хуримтлагдсан мөнгө байгаа. Одоо хэрвээ хувьсах зардал олгохгүй бол зарим хувийн цэцэрлэг дампуурлаа зарлаж байна. Сая цар тахал гээд бид үүсгэн байгуулагч нар өөрсдөөсөө цэцэрлэгээ санхүүжүүлж ажилчид аа цалижуулж сард бараг 5 сая төгрөг зарцуулсан. Тэгэхээр дөрвөн сар гэхээр нийт 20 сая төгрөг өөрсдөөсөө зарцуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.