ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна
Үйл явдал
/
2020-05-20

Иргэд та бүхнийг УБТЗ нийгэмлэгээс санаачлан хэрэгжүүлж байгаа ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна.

Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан байдаг.

Гэвч төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь иргэд, жолооч нар анхааруулах улаан гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байна.

Тухайлбал, 2019 онд 141 иргэн гармаар анхаарал, болгоомжгүй гарч, галт тэргийг яаралтай тоормос хийлгэсэн, гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед 46 автомашин гарам руу орж, үүнээс 5 нь осолдсон харамсалтай тохиолдол гарчээ.

Галт тэрэг огцом тоормос авах маш хүндрэлтэй ба тоормос ажиллуулснаас хойш 1000 метр явж байж зогсдог. Тиймээс галт тэрэгний дуут дохиог иргэд жолооч нар анхаарч, болгоомжилбол энэ төрлийн осол эндэгдэл гарахгүй юм.

Иймд иргэд та бүхэн өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж, хэдхэн хором зогсож, галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.