Цэргийн дүйцүүлэх алба хаагчид халагдлаа
Үйл явдал
/
2020-05-21

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 онд цэргийн дүйцүүлэх албанд элсэн албаа хаасан цэргийн дүйцүүлэх алба хаагчид дүүргийн Засаг даргын 2020 оны А/283 дугаар захирамжийн дагуу бэлтгэлээр халагдлаа.

Албаа нэр төртэй, амжилттай хаасан алба хаагчдад дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд нь цэргийн бэлтгэл сургалтын хөтөлбөрүүдийг хангаж, орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэхэд сурган дадлагаждаг.

Энэхүү халагдсан цэргийн дүйцүүлэх албан хаагчид Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах, “СОВИД-19” сургалт дадлагад тодорхой үүрэг хүлээж оролцсоны зэрэгцээ цартахлын өвчлөлтэй холбоотойгоор тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирж тусгаарлагдсан иргэдийн хоол зөөж хүргэх томилгоот үүргүүдийг амжилттай гүйцэтгэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.244.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.