Я.Санжмятав: Хар технологи ашиглалгүй ЦЭВЭР ӨРСӨЛДЬЕ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-21

АН-ын сонгуулийн Ерөнхий менежер Я.Санжмятав, АН-ын ЕНБД Ц.Баатархүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Я.Санжмятав хэлэхдээ “Өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид амласанаа хийж чадаагүй байж 80-90 хувийн өсөлттэй яваа гэж худлаа мэдээллэж байна. Манай өрхийн эдийн Засаг орлогыг дэмжих мөрийн хөтөлбөр боловсруулсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Ардчилсан нам байгаа шүү гэдгийг ард түмэндээ хэлье. МАН-ын ЖДҮ-чин, хулгайчдаа нэр дэвшүүлж байна. Энэ бол батлагдчихсан. 60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг намын дарга нь, хууль зүйн сайд нь хэлчихсэн шүү дээ. Манай намынханыг харлуулж байна. шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Ардын намынхан манай 76 нэр дэвшигчийг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож байна. Надтай нийлүүлээд 77 хулгайч гэх байх. Ийм хар технологи ашиглахгүй цэвэр өрсөлдөхийг уриалж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.