Коронавирус: Индонез улсад нэг өдрийн дотор 693 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 19189-д хүрчээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-22

Индонез улсад нэг өдрийн дотор 693 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 19189-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны ажилтан Ашмад Юрианто  лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.  

Индонезийн нийслэл Жакарта хотод коронавирусийн дэгдэлт хамгийн их байгаа учир хөл хорионы хатуу дэглэмийг сунгах шийдвэр гаргажээ. Жакарта мужийн амбан захирагч Аниес Басведан хэсэгчилсэн хөл хориог зургадугаар сарын дөрөвний хүртэл дахин 14 хоног сунгана гэж мэдэгдэв.

Эх сурвалж: xinhuanet.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.